Бидний
тухай

“ДОЗ” энтертайнментын товч танилцуулга.

“ДОЗ”энтертайнмент студи нь 2005 онд байгуулагдан одоог хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Тус студи нь дэлгэц, тайзны бүтээл, телевизийн нэвтрүүлэг  гэсэн чиглэлээр дагнан ажилладаг ба найруулагч, жүжигчид, техникийн болон туслах ажилтаны бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд гүйцэтгэх ажлын хамрах хүрээнээс шалтгаалан нэмэлт ажилтнуудтай гэрээ байгуулан хамтран ажилладаг юм.“ДОЗ”энтератайнмэнт нь франц, герман, солонгос,веьтнам,тайланд,хятад гэх олон улс оронд очиж уран бүтээлээ хийсэн бөгөөд Монголын кино урлагт олон анхдагч зүйлийн эхлэлийг тавьсан томоохон компани билээ.

Энэ хугацаанд тус студи нь энтертайнмент чиглэлээр ажиллахдаа олон төсөл дээр амжилттай ажилласан бөгөөд тус студийн хийсэн бүтээлүүд үзэгчдийн таашаалийг хүртэж Монгол улсад өөрийн гэсэн байр суурийг үзэгчдийн дунд хүртэж чадсан юм. ”ДОЗ ” энтертайнмент студийн нэрний утга нь ХЭМ ХЭМЖЭЭ гэсэн утгийг агуулдаг бөгөөд нэрний үсгийн далд утга нь тус студийг үүсгэн байгуулагч Доржсүрэн Мөнгөнзул нарын нэрний эхний үсгүүд орсон бэлэгдэл болно.”ДОЗ” энтертайнмент нь эхний үед драмын жүжгүүд, инээдмийн чиглэлийн шоу тоглолтуудыг тайзан дээр бие даан гүйцэтгэдэг байсан бол сүүлийн үед дэлгэцийн чиглэлээр илүүтэй ажилладаг болоод байна. ”ДОЗ”энтертайнмент байгуулагдахаас өмнө үүсгэн байгуулагчид Драмын театр, Х-ТҮЦ хамтлагт жүжигчинээр ажиллаж байсан ба тухайн үед тавигдаж байсан шилдэг уран бүтээлүүдэд оролцож гол болон туслах дүрүүдийг бүтээж байсан.“ДОЗ”энтертайнментийн хийсэн уран бүтээлүүд цаг хугацааны шалгуураар шүүгдэж үзэгчдийн сэтгэл зүрхэнд хүрсэн бүтээлүүд нь одоо ч хүмүүсийн үзэх дуртай бүтээлүүд хэвээр байгаа билээ.

Бидний шагнал түүх

Whatever your needs, we’re looking forward
to hearing from you

Contact Us